За онол бичиж уйдаасан бол уучлал хvсье, угаасаа онолтой онолгvй боловсролын тєвшин єндєр улс хурдан хєгжиж чадна гэдгийг тааварлахад амар. Ядаж л боловсролтой ард тvмэнтэй улсын сонгууль ч гэсэн єндєр тvвшинд явагдаж чавдартай засгийн газар, парламент сонгогдох нь наад захын жишээ. Сонгуулж буй нэг нь селесер байдаг, сонгож байгаа нэг нь селесер сонгодог гэсэн зvйл гарахгvй л гэх гэсэн юм.
Тэгвэл бид хєгжихийн тулд боловсролоо яах ёстой вэ? Боловсрол гэдэг маань эдийн засагт нилээн онцгой бvлгэмд хамаарагддаг. Учир нь боловсролдоо хєрєнгє оруулалт хийхэд тэр даруу vр дvнгээ єгдєггvй бєгєєд боловролтой хvмvvс ихтэй газар улам бvр боловсролтой болдог. Жишээлэн хэлэхэд би 1000 тєгрєгєєр нэг цаг багш хєлслєєд цагаан толгой сурлаа гэхэд тэр дорхноо 2000 тєгрєгийн цалинтай болчихгvй. Цагаан толгойгоо сураад ерєнхий боловсролоо эзэмшээд дараа нь мэргэжил олтлоо боловсролдоо хєрєнгє оруулалт хийж байж мєнгєтэй золгоно. Єєрєєр хэлбэл боловсролд удаан хугацаанд их хэмжээний хєрєнгє оруулт хийх хэрэгтэй байдаг. Тиймээс ч ядуу єрхийнхєн тэр бvр єндєр боловсрол олж чаддаггvй ба тvvнээсээ болоод ядуу чигээрээ дуусдаг. Харин тодорхой хэмжээнд хvртлээ боловролдоо хєрєнгє оруулалт хийж чадвал тvvнээс цааш боловсролоо дээшлvvлэхэд амар болдог. Жишээ хэлэхэд нэг сайн хэл сураад авахад тэр хэл дээрээ мэдээлэл олж аваад мэдээлэл олох суваг хоёр дахин нэмэгдэж боловсорлоо дээшлvvлэхэд улам амар болноо гэсэн vг.
Тvvнээс гадна ойр орчин тань боловсролтой хvмvvс байвал боловсрол олж авахад хялбар ба эцэг эх нь боловсролтой бол хvvхдvvдийнхээ боловсролд хєрєнгє их оруулах нь мэдээж. Тиймээс орчин тойрон маань боловсролтой болох тусам, эсвэл боловсролдоо хєрєнгє оруулж чаддаг байх тусам бид боловсролоо нэмэгдvvлэх хялбар болох боловч, тийм биш орчинд боловсролоо дээшлvvлэх нь улам хэцvv байх болно.
Энэхvv байдал нь боловсрол сайтай нэг хэсэг буюу нэг клуб, муутай нэг хэсэг буюу бас нэг клуб vvсэж болохыг харуулж байна. Сайтай клубт элсэхийн тулд боловсролдоо удаан хугацааны хєрєнгє оруулалт хийх хэрэгтэй болно. Хувь хvний тєвшинд хєрєнгє оруулалт хийлээч тэр бvр ашгаа олж чаддаггvй тул эдийн засгийн vvднээс удаан хугацааны хєрєнгє оруулалт хийх чадваргvй хvмvvс энэ хєрєнгє оруулалтыг хийхгvй. Эдийн засгийн хэллэгээр хэлбэл боловсрол маань Public Good юм. Тиймээс vvнийг засгийн газар хийх ёстой байх. Нєгєє бvх хvмvvс тодорхой хэмжээний боловсролтой болох тєвшин хvртэл засгийн газар маань хєрєнгє оруулах хэрэгтэй болно.
Буцаад социалист орнуудын талаар ярихад, эдгээр улсууд аль хэдийн тун єндєр хэмжээний боловсролын тєвшинд очсон байдаг. Тиймээс тэр тєвшингєє барьж vлдэхийн тулд хєрєнгє оруулалтын хэмжээг багасгахгvй байх хэрэгтэй болно. Берлиний хана нурснаас хойшхи социалист улсуудын боловролын тєвшинг харахад зарим нэг нь буурсан зарим нэг нь тэр хэмжээгээ хадгалсан байдаг. Yvний ялгаа юунаас болж байгааг тайлбарлах тийм амар биш ч засгийн газрын бодлоготой нягт холбоотой гэж би хувьдаа боддог. Тэр хананы цаадах хоёр замын алингээр нь явах вэ гэдэг удирдагчдын гарт байнаа гэж хэлэхсэн. Бидний хувьд аль зам дээр зажилж яваа нь(явах нь) толгой нь томдсон маргаанчдын гарт байнаа гэсэн vг.